Латви улсад Азийн соёлын наадам болно
Ази тивийн соёлын наадам есдүгээр сарын 10-нд Латви улсын нийслэл Рига хот дахь Конгрессын ордонд болно гэж зохион байгуулагчид мэдээлэв. Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг наадмын үеэр БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд зэрэг Азийн орнысоёлыг олон нийтэд танилцуулах юм. Арга хэмжээний төгсгөлд амьд хөгжим, бүжгийн "Торгоны зам” гала тоглолт болох бөгөөд энэ тоглолт нь Хятадын ятга, Энэтхэгийн сарод, Ираны бөмбөр, бишгүүр зэрэг Дорно дахины эртний хөгжмийн зэмсгийг танилцуулахаараа онцлог. Торгоны зам нь Өрнө, Дорнын соёл, сэтгэлгээ, улс төр, эдийн засгийн орон зайг шингээсэн, тэмээн жингийн замаар сүлжилдсэн дэлхий ертөнц гэж наадмыг зохион байгуулагчид мэдэгджээ.Д.Заяа