Богд хааны ордон музейн шувууны цуглуулгыг сэргээн засварлана

1584

 

Богд хааны ордон музейн шувууны цуглуулгыг сэргээн засварлана

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей хамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлахаар болжээ.Энэ цуглуулгыг 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Хамбург хотод хийсэн бөгөөд Монгол оронд байдаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа онцлог. Тухайн үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байдаг сонирхолтой үзмэрийн нэг.Богд хааны ордон музейн чихмэл амьтны цуглуулгад 200 шахам амьтны чихмэл багтдаг байна.

Богд хааны ордон музейн шувууны цуглуулгыг сэргээн засварлана 

Санамж бичгийн хүрээнд Талууд сэргээн засварлалтын ажлыг практик-сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлэх гэнэ. Сургалтыг ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдах бөгөөд сургалтыгхоёр үе шаттай зохион байгуулах аж. Санамж бичигт монголын талыг төлөөлж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, германы талыг төлөөлж Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Хэрман Анзорге нар гарын үсэг зурах юм байна.Энэ үйл ажиллагаа нөгөөдөр БСШУСЯ-ны Соёмбо танхимд болох бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар оролцох аж.

 

 Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>