Онгоц устгах тушаалыг Ерөнхий сайд өгчээ

843

Онгоц устгах тушаалыг Ерөнхий сайд өгчээХэт даврагчдад цохилт өгөөд буцах үедээ Туркийн хил орчимд дайралтад өртөж, улмаар сүйрсэн ОХУ-ын байлдааны "Су 24” онгоцыг сөнөөх тушаалыг хэн өгсөн болохыг тогтоосон талаар "www.minval.az” мэдээллээ. Туркийн экс Ерөнхий сайд Ахмет Давутоглу уг тушаалыг өгсөн гэнэ.

 

"NTV” сувагт тэрбээр "Би Туркийн хилийг зөрчсөн бүх онгоцыг сөнөөх тушаал өгсөн. Гэхдээ зөвхөн ОХУ-ын онгоцуудыг сөнөөх тушаал өгөөгүй. Зөвхөн Туркийн агаарын хилийг зөрчсөн бүх онгоцыг сөнөөх тушаал гаргасан. Нэг улс руу чиглэсэн тушаал байгаагүй. ОХУ-ын онгоцууд манай улсын хилийг хэд хэдэн удаа зөрчиж байсан” гэж ярьжээ.

 

Энэ сарын эхээр "Су 24” сүйрсэн хэсэгт Туркийн Ерөнхийлөгч Эрдоган очиж, амиа алдсан нисгэгчийн гэр бүлээс уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>