ШАР НОХОЙН ТАМ

5367

ШАР НОХОЙН ТАМ
ШАР НОХОЙН ТАМ
ШАР НОХОЙН ТАМ
Эрт цагт арын сайхан хангай нутагт нэгэн ноён охинтойгоо хамт амьдардаг байжээ. Ноёныд улаан хөлтийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж гэнэ. Бас ноёныхтой ойрхон нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба тэр хоёр айлын залуус хайр сэтгэлийн холбоотой байжээ.

Гэтэл ноёнтон охиноо хол нутагт баян хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож уйлсаар байгаад нуур болон хувирсан нь одоогийн Тэрхийн цагаан нуур ажээ. Хайртай залуу нь сэтгэлт бүсгүйтэйгээ уулзаж байхын тулд гол болон хувирсан ба энэ нь Тэрхийн цагаан нуурын дундуур урсан гардаг Суман гол гэнэ.

Шар нохой нь галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул эцэг ноён агуйн ангалд аваачиж хийжээ. Нохой нь 3 хоног улисаар үхсэн учраас тэр агуйг Шар нохойн там хэмээн нэрлэжээ.

Ноёнтон охиноо санаад хамт байхын тулд нуурын хөвөөн дээр очиж суусаар байгаад хад болон хувирсан ба энэ нь нуурын эрэг дээрх Өвгөн хад аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>