Ирэх даваа гарагаас микро үйлчилгээнд явахгүй
Насжилт дууссан микро автобусыг ирэх долоо хоногоос буюу наймдугаар сарын 01-нээс үйлчилгээнд явуулахгүй. Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ.