Тэгвэл АНУлсын шинжлэх ухаан яаж одоо хүртэл сүйрчихээгүй тэсээд байгаа юм бол гэж үү?! Бид чинь одоо усан тэнэгүүдийн үеийг л үйлдвэрлэж байгаа шүү дээ. Манай энэ ТВ-ийн нэвтрүүлгүүдийг хар, нөгөө тэр реалити-шоунуудыг харцгаа...
Тэгвэл би та нарт энэ нууцыг нь хэлж өгье. Америкийн энэ нууц зэвсгийг "Гадаадын эрдэмтийн виз H-1B" гэдэг юм аа! Иймээс та нар Google-г ч, Силикон хөндийг ч мартацгаа! Энэ бүхнийг америкчууд биш ээ, харин гадаадын түр болон байнга оршин суугч эрдэмтэд, инженерүүд бүтээсэн юм аа! Одоо АНУлс дэлхий бүх улсуудаас тархийг нь сорж байгаа - жишээ нь Энэтхэгээс, Хятадаас, Оросоос гэх мэт. Харин америкчууд бид өөрсдөө усан тэнэгүүдийг л үржүүлэх ажил хийж байгаа.
АНУлсын онолын физикч эрдэмтэн Митио Каку
Орчуулсан: Судлаач Х.Болорболд



