Х.Сүнжидмаа дэлхийн хошой аварга болов

1032

 

Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Монгол улсад анх удаагаа долдугаар сарын 30-31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 23 орны 80 орчим тамирчин багийн болон ганцаарчилсан ангилалд өрсөлдөв.

Тэмцээний багийн төрөлд Японы эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртсэн бол Монгол, Египет мөнгө, Польш, ОХУ хүрэл медалийг хүртлээ. Нийлбэр дүнгээр Японы баг залуучуудын ДАШТ-д түрүүлэв.

 

Х.Сүнжидмаа дэлхийн хошой аварга болов

 

Тэмцээний багийн төрөлд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.

 

Х.Сүнжидмаа дэлхийн хошой аварга болов

 

Тодруулбал, хүнд жинд Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болов. Мөн О.Мөнхцэцэг мөнгөн медаль, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар хүрэл медаль хүртсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>