МАН-ын жирийн гишүүд Засгийн газарт хяналт тавина гэв
Тус хөдөлгөөний Ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран хэлэхдээ "Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай. Бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэв.
Түүнчлэн тэд сайдуудыг нэгэнт томилсон тул өөрчлөх боломжгүй учраас дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо мэргэжлийн хүнийг сонгох нь чухал гэдгийг онцоллоо.
Жирийн иргэдийн дундаас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан холбогдож, нэгдсэн гэх тус хөдөлгөөнд нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус багтжээ.