Рио-2016: Тамирчдын байрлаж байсан байранд гал гарчээ
"Рио-2016” зуны олимпийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдээд байгаа билээ. Олон улсын баг тамирчид хэдийнээ "Рио-2016” хотхонд байрлаад байгаа. Тэгвэл Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод ирээд байгаа Австрали улсын баг, тамирчдын байрласан байрны хонгилд багахан хэмжээний гал гарсан тухай "Dailymail” агентлаг мэдээллээ.