Улс орнуудын нэр ямар утгатай байдаг вэ?
Афганистан: Перс хэлээр "Pashtun буюу Афган үндэстний эх нутаг"
Албани: Уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.
Алжир: Нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй. Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.
Андорра: Нэрийн гарал нь тодорхой бус бөгөөд Арабын al-Darra буюу (الدرا, "Ой мод"), Испаниар "Алхах" юмуу эсвэл Өнөөгийн Испани дахь Пиренейн хойгийн Эбро голын эргээр дундад зууны үед амьдарч байсан иргэдийн хэлээр "Ой модот газар нутаг" гэсэн үг хэмээн таамаглаж байгаа юм.
Ангол: Португалийн колонийн үеийн нэрнээс гаралтай бөгөөд "Ндонгийн газар нутаг" гэсэн утгатай.
Антигуа ба Барбуда : Антигуа гэдэг нь Португали хэлний Antego гэсэн үгнээс гаралтай "Эртний, Эрт үеийн" гэсэн утгатай бол Барбуда гэдэг нь нутгийн уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу эсвэл тухайн арлын инжрийн модны харагдах байдалтай холбоотой үүссэн "Сахал" гэсэн утгатай үг юм.
Аргентин: Латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.