Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойн эзэн давж заалдахаар болжээ

1038

Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойн эзэн давж заалдахаар болжээ

 

Дөрвөн настай бяцхан хүү Дундад Ази үүлдрийн нохойд хазуулж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр гарсан. Энэ хэрэгт холбогдуулан нохойн эзэн Б-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 201.2-т заасан хэрэгт буруутган 2.6 жилийн ял оногдуулсан байдаг. 

Мөн хүүгийн аминд хүрсэн Дундад Ази үүлдрийн нохойг устгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл нохойн эзэн Б шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>