Г.Сарангэрэлийн өмгөөлөгч дээд шүүхэд хандахаар болжээ
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрсөн сарын 28-нд Г.Сарангэрэл нарын таван хүнийг хар тамхины хэрэгт буруутган ял оноосон юм. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч ийнхүү хэвээр үлдэж байна.
Түүнчлэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгчид дээрх шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа тул удахгүй Улсын дээд шүүхэд хандахаар төлөвлөжээ.