Америк нохойны тансаглал хэрээс хэтэрчээ

628

Америк нохойны тансаглал хэрээс хэтэрчээ

Амьтанд хайртай баячууд үнэнч анд нохойдоо хэдэн сая долларыг харамгүй зарцуулж, тансаглуулдаг байна. Америкийн тэжээвэр амьтдын хүнсний ассоциацаас гаргасан мэдээллээр 2014 онд нийт эзэд хайртай амьтнаа арчлах гэж 4,73 тэрбум доллар зарцуулжээ. Тэр ч бүү хэл амьтдад зориулсан тансаг зочид буудал, усан сан, спорт клуб, алжаал тайлах үйлчилгээнүүд олноороо бий болжээ. Ирэх таван жилд амьтан тэжээгчид улам олширч, зардал нь ч нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. Алабама мужийн иргэн Маркус Жозефсоны гэр бүл гэхэд 4 настай нохойдоо хэрэгцээтэй бүх зүйлийг нь хангаж өгсөн ажээ. Тэд нохойгоо яг хүүхэд шигээ асарч хамгаалдаг. Шоколадан бор өнгөтэй нохой нь "Амьтдын диваажин" хэмээх цогцолбор газарт амьдардаг бөгөөд эхнэр, нөхөр хоёр ажлаа тарахаар очиж авдаг байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>