Оросын 271 тамирчин олимпт оролцоно

1055

Оросын 271 тамирчин олимпт оролцоно

 

Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын 271 тамирчин энэ удаагийн зуны спортын наадамд орох эрхтэйг зарлав. Энэ тухай ОУОХ-ны вэб сайтад "Оросын Олимпийн Үндэсний Хорооноос нэр дэвшүүлсэн 389 тамирчнаас 271 нь Олимпийн наадамд орох эрхтэй боллоо” хэмээн мэдээлжээ.

Тус хорооны удирдах зөвлөлийн гурван гишүүнээс бүрдсэн комисс Оросын тамирчин тус бүрийн мэдээллийг өндөр шалгуураар нягталж дуусчээ. Ингэхдээ тухайн спортын олон улсын холбоодоос ирүүлсэн мэдээлэл болон спортын хараат бус арбитрын дүгнэлт дээр үндэслэн шийдсэн байна.

 

Д.ОД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>