Гандантэгчэнлин хийдэд дотоод цам харайна

604

Гандантэгчэнлин хийдэд дотоод цам харайна

 

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг өнгөрсөн жил сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлсэн.

Үүнтэй холбогдуулан энэ жилийн Даншиг наадмын хүрээнд нийслэлийн иргэдийн ажил үйлс, эрүүл мэндийг даатган лам нар даллага, дөрвөн уулын сан, цагаан, ногоон дарь эх гэх мэт номыг мянган лам айлдах ёслол өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд болж байна. Лам нар өнөөдөр сүсэгтэн олонд зориулан Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.

Түүнчлэн энэ сарын 6, 7-нд буюу ирэх амргалтын өдрүүдэд Хүй долоон худагт "Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>