Женнифер Лопес жирэмсэн

753
Женнифер Лопес жирэмсэнДөнгөж саяхан өөрийн 47 насны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн дур булаам бүсгүй Женнифер Лопес ээж болохоор бэлтгэж байгаа аж. Дуучин, жүжигчин бүсгүй найз залуу Каспер Смартаасаа хүүхэдтэй болжээ. Тэрбээр өөрөө бие давхар болсон гэдгээ зарлаагүй хэдий ч түүнд ойрхон эх сурвалжууд сэтгүүлчдэд дуучин эмэгтэй хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа гэдгийг өгүүлсэн байна.

Женнифер бүсгүй хайртай эрдээ хүүхэд төрүүлж өгнө гэхээс ихэд баярлаж байгаа гэнэ шүү. Каспер ч гэсэн бөөн баяр суугаа аж. Тэрбээр хүүтэй болно хэмээн найдаж байгаа юм. Гэхдээ ямар ч хүүхэд мэндэлсэн баярлах болно. Смартын хувьд энэ хүүхэд анхны хүүхэд нь болох бол дуучин бүсгүй Марк Энтонигоос төрүүлсэн ихэр хүүхэдтэй билээ. Каспер Женниферын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцсон учраас тэрбээр мундаг аав болно гэдэг нь ойлгомжтой юм. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>