Такэхико Накао улиран сонгогдлоо

620

Такэхико Накао улиран сонгогдлоо

 

Азийн хөгжлийн банкны (АХБ) ерөнхийлөгчөөр Японы иргэн Такэхико Накао улиран сонгогдов. АХБ-ны ТУЗ-ийнхөн Накаог санал нэгтэйгээр дэмжсэнээр тэрбээр ирэх арваннэгдүгээр сараас эхлэн тус банкийг дахин таван жил удирдахаар боллоо. Накао "бүс нутгийн анхан шатны хөгжлийн байгууллага болох энэ банкыг илүү өндөрлөгт хүргэхийн төлөө би зүтгэх болно” гэжээ. Тус банк нь Филиппиний нийслэл Манила хотод байдаг юм. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилго бүхий тус банкны үйл ажиллагааг Япон болон АНУ удирддаг. Өдгөө 60 настай Накао 2013 онд АХБ-ны тэргүүн болохоосоо өмнө Японы Сангийн яаманд олон улсын харилцаа хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байжээ. Японы төв банкны захирал болохын тулд АХБ-ны тэргүүний суудлаа өгсөн Харүхико Күродагийн халааг Накао авсан юм. Накао бол 1966 онд байгуулсан АХБ-ны ес дэх ерөнхийлөгч. Түүний өмнө тус банкыг удирдаж байсан хүмүүс бүгд Японы иргэд байсан билээ.

Д.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>