Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилж байна

988

Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилж байна

 

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран "Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна.

Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг "МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар болсон.  Тэгвэл Хүй долоон худаг  руу явах автобус нь өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас иргэдэд үйлчилж байгаа бөгөөд оройн 22:00 цаг хүртэл явах юм байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>