С.Батболд: Даншиг наадмыг үзэж сонирхохоор 48 мянган жуулчин хүрэлцэн ирсэн байна

1092

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, Нийслэлийн засаг даргын тамгийн газрын хамтран зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээ Цамын талбайгаас Очирваань шүтээний тахилгаар үргэлжилж байна.

Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Ж.Одгариг "Даншиг наадам хүрээ цам арга хэмжээнд Гандантэгчилэн хийдийн нийт 300 гаруй лам оролцож байна. Мөн дээр нь Улаанбаатар хотын болон орон нутгийн хийдээс лам нар хүрэлуэн ирж оролцож байна. Энэ жилийн наадмын онцлог нь өмнөх жилийнхээс илүү цар хүрээтэй болж байна. Олон үндэстэн улс орны хүмүүс сонирхохоор ирсэн байна. Мөн дээр нь манай ард түмэн уламжлал соёлоо дээдлэн арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа нь харагдаж байна. Даншиг өргөнө гэдэг нь бурханы бат оршил буюу үе үеийн хувилгаан хутагтыг төлөөлүүлэх ёслол юм” гэлээ.

Нийслэлийн засаг дарга С.Батболд "Улаанбаатар хотод дулааны улиралд дотоод гадаадын жуулчдыг татах  томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Даншиг наадам болж байна. Даншиг наадмын эхний ач холбогдол бол шашнаа сурталчилах, хоёрдахь ач холбогдол нь жуулчдыг татах юм. Энэ жилийн хувьд гадны жуулчдын захиалга ихэссэн байна. Өмнөх жилийнхээс 10 хувиар буюу нийт 48 мянган жуулчин хүрэлцэн ирсэн байна. Наадам гэхээсээ илүү урлаг соёл шашны фестивал болгох нь зүйтэй. Энэ жилийн арга хэмжээнд манай Монгол туургатнууд ирсэн байна. Тухайлбал, Тува, Буриад Халимаг гэх мэт хүмүүс ирсэн байна” гэв.

Б.ЦОГ medee.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>