Косово улсаас олимпийн анхны аварга төрлөө

777

Косово улсаас олимпийн анхны аварга төрлөө

 

"Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, Косовогийн шилдэг жүдоч, дэлхийн аварга Мажлинда Келменди олимпийн аварга боллоо. Гурван жилийн өмнө Риогийн дэвжээнд дэлхийн аварга болсон тэрээр аваргын төлөөх барилдаанд ИталийнО.Жиуффирдаг юүко үнэлгээгээр ялж, алтан медалиар энгэрээ мялаав. Ийнхүү Косово улс олимпийн анхны аваргаа өлгийдөж байгаа нь энэ.

Косово улсаас олимпийн анхны аварга төрлөө

 

Тэрээр эхний тойрогт Швейцарийн Эвелин Тшоппыг цэвэр, хэсгийн аваргын төлөө Маврики улсын Кристиан Лежентилийг торгуулиар, хагас шигшээд олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга М.Накамүраг торгуулиар ялсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>