Монголын шатарчид 6 aлт, 4 хүрэл хүртлээ

1215

Монголын шатарчид 6 aлт, 4 хүрэл хүртлээ

 

Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо.
Үүнд:Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ У.Насанжаргал алтан медаль, ФДМ Э.Болдоо хүрэл медаль,16 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ Ц.Бат-Эрдэнэ хүрэл медаль, Х.Болд шагналт байрт, 14 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ Э.Баасансүрэн алтан медаль, А.Буянзаяа хүрэл медаль, О.Өлзийхишигжаргал шагналт байр, 12 хүртэлх насны нээлттэй ангилалд ФДМ Г.Амартүвшин алтан медаль, 10 хүртэлх насны охидын ангилалд Ж.Мичид алтан медаль, ФДМЭ Б.Энхсаран хүрэл медаль, М.Тэргэл шагналт байр,
10 хүртэлх насны нээлттэй "А” ангилалд Б.Анар алтан медаль,
8 хүртэлх насны нээлттэй ангилалд Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртсэн байна.

Монголын шатарчид 6 aлт, 4 хүрэл хүртлээ

 

Монголын шатарчид 6 aлт, 4 хүрэл хүртлээ

 

Монголын шатарчид 6 aлт, 4 хүрэл хүртлээ

 

Энэхүү бахдам амжилтыг гаргасан нийт шатарчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ шатрын стандарт, блиц төрөлдөө энэхүү амжилтаа бататган медалийнхаа тоог нэмэгдүүлэн оролцоно гэдэгт итгэж байна.

Түүнчлэн манай шатарчдыг ирэх 10 сарын 18-31-ний хооронд ГҮРЖ улсын БАТУМИ хотноо зохиогдох өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга шалгаруулах  тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээнд Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга, Төрийн элч тамирчин Д.Мөнзул тэргүүтэй Монголын баг тамирчид оролцохоор бэлтгэж байна.

gogo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>