Монголын баг тамирчид гадныхны нүдэнд
Монголын баг тамирчдыг цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхийг харсан зарим хүмүүс Твиттерт ийнхүү жиргэжээ.
Монголын тугч залуу жинхэнэ Чингис хааны удмын хүн байна даа
Монголын багийнхан Хүннүгийн Атиллагаар тугаа бариулсан нь тун зүйтэй
Монголын тугчийн өмссөн хувцас цэмбэгэр гэхэд цэмбэгэр юм аа
Харин зарим нь Монголын тамирчдын өмссөн шар өмсгөлийг "Сониуч Жорж” хүүхдийн номтой адилтгажээ:
Монголчууд аргагүй "Сониуч Жорж”-ын үнэнч шүтэн бишрэгчид юм
Монголчууд ийм гэгээлэг өнгөтэй хувцас өмссөнийхөө төлөө алт авах учиртай, таалагдаж байна:
Монголчууд шар хувцсаараа ялалт байгуулаарай. Хөөрхөн юм аа.