Алт ухах гэж байгаад нүхэнд унаж амиа алдлаа

665

Алт ухах гэж байгаад нүхэнд унаж амиа алдлаа

 

Өмнөговь аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн нүхэнд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол тус аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нурууны ар гэх газарт  гарсан байна.

Тодруулбал, 49 настай Г гэх эрэгтэй энэ сарын 05-ны өдөр 21.00 цагийн үед ухсан нүх дамжин алт ухахаар явж байтал татлага уяа нь тасарсны улмаас доош нүхэнд унажээ.

Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>