Македонид үер, хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алджээ

1230

Македонид үер, хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алджээ

 

Македонид аадар бороо орж, үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас 21 хүн амиа алдсан байна. Македонийн нийслэл Скопье хотын орчимд бямба болон ням гарагт хүчтэйаадар бороо орж, шуурга дэгджээ. Үүний улмаас 100 гаруй хүн гэмтэл авч, хэд хэдэн хүн сураггүй болжээ. Наймдугаар сарын турш ордог хур тунадас Скопье хотод хоёрхон цагийн дотор орсон гэж Македонийн цаг уурын агентлаг мэдээлсэн байна. Мөн үерийн улмаас томоохон замууд эвдэрч явахын аргагүй болсон тухай Македонийн хэвлэлд мэдээлжээ. Цагдаа болон цэргийн албан хаагчид сураггүй болсон иргэдийг нисдэг тэргээр хайж байгаа аж.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>