НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулна. Элсэгч бүртгэхдээ 5 настай буюу 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй ажээ.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
- Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.
Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.
Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар Нийслэлийн есөн дүүргийн Төрийн өмчийн ЕБС-ийн хамран сургах тойргийг тогтоожээ.
1.БАЯНГОЛ ДҮҮРЭГ
2.Баянзүрх дүүрэг
3.БАГАНУУР ДҮҮРЭГ
4. БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
5. НАЛАЙХ ДҮҮРЭГ
6.СҮХБААТАР ДҮҮРЭГ
7.СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
8. ХАН-УУЛ ДҮҮРЭГ
9. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ