Цаазын ялыг дэмжив

1045

Цаазын ялыг дэмжив

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотод цугласан олонд хандан үг хэлэхдээ, хэрвээ парламент болон олон нийт цаазын ялыг дэмжвэл би дэмжинэ хэмээн мэдэгджээ.Өнгөрсөн сард болсон цэргийн эргэлт хийх оролдлоготой холбоотойгоор Истанбул хотод наад зах нь сая гаруй хүн жагссан байна. АНУ-д байрлаж байгаа номлогч Фетхуллах Гюлений бүх дэмжигчдийг арчиж, Туркийг цэвэрлэх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.Туркийн Засгийн газар Фетхуллах Гюленийг цэргийн эргэлт хийх оролдлогод буруутгаж байгаа боловч Фетхуллах Гюлен уг хэрэгт ямар ч оролцоогүй гэж эсэргүүцсэн байна. Туркийн сөрөг хүчний гурван намын удирдагчид болон шашны төлөөлөгчид энэ жагсаалд оролцжээ. Харин Курдын намын төлөөлөгчид уг жагсаалд оролцоогүй гэнэ.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>