Хотын дарга Мягмар гараг бүрт иргэдийг хүлээн авч уулзана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд долоо хоног бүрийн "Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана.
Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл”, "Драгон”, "Дүнжингарав” зэрэг салбаруудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.