Хотын дарга Мягмар гараг бүрт иргэдийг хүлээн авч уулзана

943

Хотын дарга Мягмар гараг бүрт иргэдийг хүлээн авч уулзана

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  долоо хоног бүрийн "Мягмар” гарагт иргэдийг хүлээн авч уулзана.  

Маргааш /8 дугаар сарын 9-нд/  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  байранд   эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  "Дүнжингарав” салбарт  өглөө  10:00 цагт  иргэдтэй уулзана.  

Хотын дарга  уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна.  Тиймээс Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  "Мишээл”,  "Драгон”, "Дүнжингарав”  зэрэг салбаруудад  ажиллаж,  иргэдтэй  уулзалт хийнэгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>