АНУ-д нууц мэдээлэл дамжуулсан судлаачийг Иран цаазалжээ

878

АНУ-д нууц мэдээлэл дамжуулсан судлаачийг Иран цаазалжээ

 

ТЕГЕРАН. /ВВС/. АНУ-д нууц мэдээлэл дамжуулсан цөмийн зэвсэг судлаач эрдэмтнийг цаазаар авснаа Ираны албаны хүмүүс мэдэгдлээ.

Түүнийг Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой мэдээллийг АНУ-д дамжуулсан гэж үзэж байгаа юм.

Ираны Хуульзүйн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Шахрам Амири улсын нууцын зэрэглэлтэй мэдээллийг Ираны "Номер 1 дайсан” болох АНУ-д өгсөн. Түүнийг тагнуулын хэргээр цаазаар авсан” гэв.

Амири 2009 онд Саудын Аравид сураггүй болсон аж. Үүнээс нэг жилийн дараа тэрбээр АНУ-д саатуулагдаж байжээ.

Хожим нь эх орондоо очиход нь түүнийг Ираны холбогдох албаны хүмүүс баривчилж байсан юм.

Амири хэлэхдээ "АНУ-ын тагнуулын агентлагийнхан намайг "сэтгэл санаагаар” эрүүдэн шүүсэн. Гэхдээ би Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх нууц мэдээллийг огт задлаагүй” гэж байсан билээ.

2015 онд Иран болон дэлхийн зургаан гүрэн, тэдгээрийн дотор АНУ Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг эцэслэн байгуулсан юм.

Гэсэн хэдий ч хоёр тал Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор санал зөрөлдөөнтэй хэвээр байна.

Г.Доржханд

эх сурвалж: Монцамэ.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>