Өнөөдөр Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өрсөлдөнө
Бразилын Рио-Де-Жанейро хотноо Зуны олимпийн XXXI наадам үргэлжлж байна. Энэ удаагийн наадамд 205 орны 10500 тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Манай улсаас анх удаа 43 тамирчин, спортын есөн төрөлд оролцож байгаа билээ. Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөж буй тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэж байна.
00:00 цагт: Бокс
-Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ
21:00 цагт: Буудлага
-Тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарын тэмцээн болно.
22:00 цагт: Жүдо
-Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Мөнхзаяа, Эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар нар барилдана. Хэрэв манай тамирчид финалд үлдвэл шөнийн 03:00 цагт шигшээ барилдаанд оролцоно.