Баянхонгор аймгийн 13 айл усанд автжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр нэмэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварласан байна.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас ихтэй байгаа. Тиймээс үер усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.