Хуурамч тасалбар 8000 ам.долларын үнэд хүрчээ

960

Хуурамч тасалбар 8000 ам.долларын үнэд хүрчээ

 

Олимпын наадмын тасалбарыг зочид буудалд борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу бразилийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Рио-де-Жанейро хотын нэгэн зочид буудалд нэгжлэг хийж, Олимпын хуурамч тасалбар авч явж байсан хоёр хүнийг саатуулан байцааж байна. Ирландыннэгэн компанийн захирал болон орчуулагч эмэгтэйд нийт 32 хуурамч тасалбар байсан байна. Цагдаа нарын хэлж буйгаар тэдэнд олимпийн нээлтийн үйл ажиллагааны 780 гаруй тасалбар бас байжээ. Сэжигтнүүд хамгийн үнэтэй тасалбаруудыг албан ёсны үнээс нь бараг дөрөв дахин өндөр үнээр буюу 8000 орчим ам.доллароор хэрэглэгчдэд борлуулахыг оролдож байжээ. Мөн тэднийг хуурамч тасалбаруудыг ч борлуулах гэж байсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.Сэжигтнүүд хуурамч тасалбаруудыг хэрхэн, хаанаас олж авсныг нь цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа юм байна.Тиймээс Олимпын тасалбарыг албан ёсны цэгүүдээс худалдажавахыг Риогийн Олимпыг зохион байгуулах хороо хүмүүст уриаллав.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>