“Эйр маркет”-ийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвчилжээ

1215

 

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс, амралтаар явж байсан "Эйр маркет”-ийн ажилчид хоолны хордлогот халдвараар өвчилсөн талаар мэдээлэв.Тодруулбал, тэд Төв аймгийн Жаргалант сумын "Дэлгэр тур” амралтын газар энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд амарчээ. Энэ үеэр ажилчдын дунд хоолны хордлогот халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.Тус амралтын газарт хоол идсэн 80 хүний 50 хүнээс асуумж судалгаа авахад 41 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Одоогоор лабораторийн шинжилгээнд 59 сорьц авч шинжилж байгаа аж. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судалгаа, лабораторийн шинжилгээ хийж буй гэнэ.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>