Риогийн Олимпийн тэмцээн болж байгаа бассейны ус гэнэт ногоон өнгөтэй болжээ

799

Риогийн Олимпийн тэмцээн болж байгаа бассейны ус гэнэт ногоон өнгөтэй болжээ

 

Бразилийн гол ус, далайн эргийн бохирдол, хог хаягдал маш их асуудал дагуулдаг ч Олимпийн наадмын тэмцээн болох бассейны усанд нөлөөлнө гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Тэгвэл өчигдөр орой эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн тэмцээн болж байсан бассейны ус гэнэт гүн ногоон өнгөтэй болон хувирчээ.

Ер нь Риогийн бассейнуудын ус тун бохир байгааг зарим тамирчид ярьж байгаа. Тухайлбал нэгэн тамирчин сэлж байхад хажуугийн өрсөлдөгч нь харагдахгүй байгаа тухай хэвлэлд ярьсан байна.

Энэ үзэгдлийг одоогоор хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Олимпийг зохион байгуулагчдаас асуухад "өглөө зүгээр байсан” гэхээс өөр хариулт өгөөгүй гэнэ.

Зарим мэргэжилтнүүд усанд байх ёстой хлормин багадсанаас замаг цэцэглэсэн байх гэж үзэж байна.

Энэ нь ч ортой байх магадлалтай. Учир нь Риогийн бассейнуудын усны хэм ердийн байх ёстойгоос 5-10 хэм халуун байгаа гэнэ. Ус халуун байх нь замаг үржих таатай нөхцөл болдог аж.

BBC Sports-ын эх сурвалжийн мэдээлснээр Олон Улсын Олимпийн Хороо удахгүй энэхүү нууцлаг ногоон усны талаар мэдээлэл хийнэ гэжээ.

 

Эх сурвалж: People.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>