Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

1030

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

 

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтэй этгээдийг шалгахад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч байжээ.

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

 

Тэрбээр2016 оны долдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний таван дүр бүхий цутгамал таван ширхэг бурхан, Гүрэм дормын судар нэг ширхэг, Арван хангалын судар нэг ширхэгийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь гэмт этгээдийг барьжээ. Одоогоор түүнийг саатуулан, шалгаж байгаа юм байна.

Д.Сүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>