Гурван дэд сайд, зарим агентлагийн даргыг томиллоо

1180

Гурван дэд сайд, зарим агентлагийн даргыг томиллоо

 

Засгийн газрын хуралдаан болж гурван дэд сайд болон агентлагийн дарга нарын томилгоог хэлэлцэж байна. Өнгөрсөн лхагва гариг Засгийн газар хуралдаж 10 дэд сайдаа томилж, гурван дэд сайдын томилгоог хэлэлцэлгүй үлдээсэн билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар н.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар н.Лхамсүрэн нарыг томилжээ. Тэгвэл Татварын ерөнхий газрын даргаар Л.Зоригийг, Үндэсний хөгжлийн газрын даргаар Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ц.Ням-Осор нарыг томилсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>