“Рио 2016”: Хоёр хүн амиа алджээ

571

“Рио 2016”: Хоёр хүн амиа алджээ

 

Рио Де Жанейро хотын захын хорооололд буудалцаан болсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэсэг этгээд цагдаагийн албан хаагчийн автомашин руу гал нээсэн аж. Уг машиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн бол хэргийн газрын ойролцоо явж байсан хоёр иргэн амиа алдсан гэнэ.  Уг хороололд хар тамхичид олноороо амьдардаг юм. Цагдаагийнхан уг хорооллыг байнга хяналтадаа байлгадаг бөгөөд өчигдөр хэсэг этгээд зөрчилдөж, харилцан буудалцжээ.

 

"Рио”-гийн олимптой холбогдуулан нийслэл хотыг 80 мянган цагдаа хамгаалж байна. Цагдаагийнхан олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна ядуусын хорооллын иргэд болон гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг хяналтадаа байлгадаг юм.

 

Мөн олимпийн нээлтийн өдөр хэсэг иргэд жагсаал зохион байгуулах үеэр нэг иргэн тэнэсэн суманд оногдож амиа алдсан билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>