Японы виз хуурамчаар үйлдэж, хил нэвтрэхийг завджээ

617

Японы виз хуурамчаар үйлдэж, хил нэвтрэхийг завджээ

 

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 08-ны шөнө Монгол Улсын иргэн О нь "Е0820292" дугаарын гадаад паспортанд штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ. Уг зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал илрүүлсэн байна.

Сэжигтэн этгээд 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдсэн байжээ.

Мөн тус өдөр манай улсын иргэн Н нь "Е1325363" дугаарын паспортанд Япон Улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн байна. Зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

 
П.Мөнхжаргал eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>