Баян-Өндөр суманд хүчтэй аадрын улмаас 57 айл үерт автжээ

688

Баян-Өндөр суманд хүчтэй аадрын улмаас 57 айл үерт автжээ

 

Төв аймгийн Баян-Өндөр сумын нутагт өчигдөр хүчтэй аадар бороо оржээ. Бороо 30 орчим минут үргэлжилсэн бөгөөд тус сумын Их залуу багийн 18,19-р гудамжны үерийн хамгаалалтын шуудуу сэтэрч нийт 57 айлын хашаа усанд автсан байна.

Мөн 10 айлын байшин, гурван айлын гэр үерт автаж Онцгой байдлын алба хаагчид усыг соруулан, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ. Түүнчлэн сэтэрсэн хоёр газрыг засварласан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>