Нэг иргэн 37 удаа азтан болжээ
НӨАТ-ын урамшууллын систем буюу ebarimt.mn сайтын хэрэглэгчдийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүдийг хүргэж байна.
Ebarimt.mn нийт 795,000 хэрэглэгчтэйгээс 314,000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг юм байна.
Оны эхний найман сарын байдлаар хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808баримт бүртгүүлжээ.
Харин хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэн 23,256,751 төгрөг авах нь.
Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай. Хамгийн залуу нь гурван сартай.
Нэгэн азтай иргэн 37 удаа сугалаанд хожиж, хамгийн олон удаа сугалаанд хожсон иргэн болоод байна.
Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20,080,000 төгрөг хожжээ.
Сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 137,502 азтан тодорсон бөгөөд 46,136 нь хонжвороо аваад байна.
Өдөр бүр 141,230 иргэн 309,686 баримтыг бүртгүүлдэг аж.
Нэгэн иргэн 3,395 удаа Ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болоод байна.
Өдөрт дунджаар 659,274 НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг.
Хамгийн олон баримт хэвлэсэн ААН одоогийн байдлаар 11,542,330 НӨАТ-ын баримт хэвлээд байна.
Эх сурвалж: Ц.Баяр www.polit.mn