Олон улсын банк санхүүгийн төлөөлөлтэй хотын мэр уулзав

770

Олон улсын банк санхүүгийн төлөөлөлтэй хотын мэр уулзав

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон улсын банкируудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад "GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер, Soros and Electrum-ийн өмчийн стратегич Хэнри Парк,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцов. Уулзалтаар Банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар санал солилцов.

"GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер "Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Юуны түрүүнд танай хоттой сайтар танилцаж, ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөлдөх хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Юуны өмнө Улаанбаатар хотыг зорин ирсэнд талархалаа илэрхийлье. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед цагаа олж уулзаж байгаадаа баяртай байна. Хөрөнгө оруулалт дутаж байгаа салбарын талаар судалж, Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>