Сар хүрэхгүй хугацааны дараа "Саарал хот"-оо сайн уу гээд угтаад авах уу?
Дэлгэр сайхан зун дэнж хотойтол наадаж, дээгүүр доогуур найр хэсч гүйгээд төрийн өндөрлөгүүд минь Улаанбаатар хотын утаат өвөл ирэхгүй юм шиг л завгүй зугаацлаа. Хэдий намар айлчлан ирж ард иргэд, дарга цэрэггүй ажил хөдөлмөртөө ханцуй шамлан орсон ч цагийн юмыг цагт нь гэдэг шиг сар гаруйхан хугацааны дараа ирэх аймшигт утааг хэрхэх талаар ярьж, хэрэгжүүлж ажиллаж байгаа ажил ч алга байгаа нь харамсалтай.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас утаатай хотуудын жагсаалтыг саяхан гаргажээ. Энэ жагсаалтын хоёрдугаарт Улаанбаатарыг нэрлэсэн байна. Уг нь манай улс нийслэлийнхээ утааны бохирдлыг багасгах талаар санаа тавьж, 2010 оноос хойш 104 тэрбум төгрөгийг зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөн онд л гэхэд 65 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, үүнээс утаагүй зуухаар айл өрхийг хангахад 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс гадна Мянганы сорилтын сангаас 32 сая ам.долларыг энэ ажлын санхүү- жилтэд зарцуулсан ч тодорхой ахиц гарсангүй, утааны бохирдлоор дэлхийд толгой цохиж, дэд байраа хадгалсаар байна.