Хөдөө аж ахуйн салбарынхан сайддаа хичээл заана

1098

 

Х.Баттулга "давхар дээлээ” өөрийн хүсэлтээр тайлж харин түүний оронд Ш.Түвдэндорж  гишүүн хэл амтайгаар ҮХААЯ-ны сайдын сэнтийд заларсан. Багагүй эсэргүүцэлтэй тулгарч байж сайд болсон  Ш.Түвдэндорж  "Улс төрийн намуудын зорилго бол өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх. АН-ын төлөө явж ирсэн гишүүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэр хэрээр ажиллах ёстой. Одоо байгаа эрх зүйн орчноор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох хуулийн заалттай. Ерөнхийлөгч өргөн барьсан хуулиар 2014 оны долоодугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байхаар намуудын санал гарсан. Гэвч энэ хууль унасан. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тусад нь байлгах гэсэнтэй санал нэг байгаа. Үүнийг дэмждэг. Гүйцэтгэх зөвлөл миний нэрийг дэвшүүлж, энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тийм учраас би үгүй гэх эрх байхгүй” хэмээн зүтгэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>