Шумуул яагаад хүнийг ялгаварлаж хаздаг вэ?
Голын эргийн хажууд нүдээ аниад сайхан хэвтмээр байдаг гэтэл яг энэ үед идэвхтэй байдаг цус шимэгч шумуулууд амар заяаг чинь үзүүлэхгүй зовоодог тал бий. Тийм үү? Хачирхалтай нь тэд хүмүүсийг ялгаж хазаад байх хандлага илэрдэг. Шумуулны хоол болохгүй гэсэндээ аль болох баглаж боогоод байхад л зай завсар гаргаад хазчихсан тохиолдол байхад зарим хүмүүс нүцгэн шахуу гүйж байхад тэднийг оролдохгүй байх жишээтэй. Тэгвэл яагаад тэр юм бол???
Бие томтой, удаан хөдөлгөөнтэй амьтад байдаг даа. Хөдөлж ядсан. Хүмүүсийн хувьд ч ялгаагүй. Ийм амьтад болон хүмүүс шумуулны нүдэнд олзолчихмоор харагддаг бөгөөд биен дээр нь суугаад 2 балга цус сорчихоод нисээд явахад шумуулнуудын хувьд өлхөн санагддаг.