Таван дарга ба таван өөр улс төр

1013
Оршил буюу Ардчилсан нам мэндэлсэн товч түүх

Ардчилсан нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6 буюу Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан тэр өдрийг товлон байж Их хурлаа зарлан шийдвэрээ гаргаж, улс даяар зарласан билээ. 2000 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд тус тусдаа салангид оролцсоны уршиг, гол нь төр барьсан дөрвөн жилийн дотор Засгийн газраа дөрвөнтөө унагасны нөлөө бас олон ааштай төр засагт гадны хөрөнгө оруулагчид үл итгэх болсноор улс орны эдийн засаг тодорхой хэмжээгээр сульдаж, ард түмний амьдрал тэр хэмжээгээр уруудсаны гор зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд үндсэндээ УИХ-д нэг ч суудалгүй ялагдсан нь нэгийг бодоход хүргэсэн хэрэг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>