Болгарын гүйгч Риог орхилоо
Олимпын хөнгөн атлетикийн тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж буй. "Манай тамирчдын шинжилгээний хариу эерэг гарлаа. Харамсалтай байна” гэж Болгарын Олимпын хороо мэдээлэв. Ингэснээр Болгарын гүйгч Сильвия Данекова сэргээшийн шинжилгээнд унаж, Риог орхиж байгаа юм. Өдгөө 33 настай, 3000 м-ийн саадтай уралдааны гүйгч өнгөрсөн сарын 26-нд Бразилд очжээ. Риод очсоноос хойш хэдхэн хоногийн дараа өгсөн түүний сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус улсын хүндийг өргөгчид мөн сэргээшийн шинжилгээнд унаснаар "Рио-2016”-д оролцож чадаагүй юм.Д.Од