Эмэгтэй хүний сайхан харагдах есөн зарчим

1617

Эмэгтэй хүний сайхан харагдах есөн зарчим

 

Энэ хорвоо дээр эмэгтэй хүн болж төрнө гэдэг үнэхээр сайхан хувь тохиол. Гэвч та гайхалтай эмэгтэй байхыг хичээгээрэй. Үүний тулд өөрт байгаа сайхан чанаруудаа нээн гаргаж, буруу зуршлаасаа салаарай. Та чадна шүү дээ. Үүний тулд багахан зүтгэл л шаардана. Ингээд танд гайхалтай сайхан харагдах 9 зарчмыг хүргэе. 

1.    Үргэлж инээмсэглэж бай. Гэхдээ энэ ярзайтал инээгээд бай гэсэн үг биш. 
2.    Ямарваа нэгэн хүнийг нэрээр нь дуудаж хүндэл. Хүндэтгэлд насны хязгаар байхгүй. 
3.    Үргэлж мэргэжлээрээ , хийж чаддаг зүйлээрээ бахархаж бай. Бахархаж чадсан хүнээс л амжилт гардаг юм. 
4.    Архи тамхи бүү хэрэглэ. Та үнэхээр хэрэглэдэг бол өөрийнхөө зогсох газрыг мэдэж бай. Ялангуяа олны өмнө бүү хэрэглэ. 
5.    Үргэлж цэвэрч бай. Таны биеэнд нэг ч үс наалдсан байх учиргүй ба уруулын будаг, үнэртэй ус гээд бүх зүйл OK байх ёстой. 
6.    Өөртөө итгэлтэй бай. Ингэж чадвал та хэнээр ч хүндлүүлэх болно. 
7.    Өөрийгөө бусдаас дээгүүр тавь. Гэхдээ энэ хязгаартай дотроо бодож явахад хангалттай. 
8.    Хэн нэгэнтэй бүү маргалд. Таны уур маш их хүрч байсан ч гэсэн бүү марга. Хэзээ ч сайн зүйл болдоггүй юм. 
9.    Хэнийг ч ялгалгүй адил тэгш харьц.  Хүн л бол хүн гэсэн зарчитай бай. Дараа нь та хүнд хэнтэй ч харьцахад дөхөм байх болно. 
 Ийнхүү 9-н алтан дүрмийг дагаж чадах аваас та хаана ч хэний ч өмнө хүндтэй гайхалтай эмэгтэй гэгдэх болно.
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>