ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМБЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО

675
ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМБЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦНОИх, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх талаар Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн хавар их, дээд сургуулийг ирэх жил сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэх эсэхээ мэдээлэхийг хүссэн. Харин энэ хугацаанд их, дээд сургуулиас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ. Хэрэв их сургуулиуд урьдчилж мэдэгдэлгүй сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>