Месси шигшээ багтаа эргэн очно

1011

Месси шигшээ багтаа эргэн очно

 

Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси улсынхаа шигшээ багт эргэн очихоо мэдэгдэв. "Copa America” буюу Америк тивийн хөлбөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Чилид хожигдсоны дараа буюу өнгөрсөн зургадугаар сард "Бишигшээ багаасаа гарахаар шийдсэн” гэж "Барселона” клубын довтлогч, 29 настай Месси мэдэгдэж байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт тэрбээр "Хөгжөөн дэмжигчид, намайг гэсэн хүмүүсийн төлөө би улсынхаа шигшээ багт үргэлжлүүлэн тоглоно” гэжээ. Түүнийг шигшээ багаасаа гарна гэж мэдэгсэний дараа олон мянган хөгжөөн дэмжигчид нь шийдвэрээ өөрчлөхийг уриалж байв. Месси 18 настайдаа 2005 онд Аргентины шигшээ багт орж байжээ. Тэрбээр 2006 оноос хойш гурван ДАШТ-д дараалан оролцсон бөгөөд 2014 онд "хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорч байсан билээ. Мөн дэлхийн оны шилдэг тоглогчид өгдөг "Ballon d'Or” буюу "Алтан бөмбөг” шагналыг Месси таван удаа хүртсэн юм.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>