Путин Ким Жөн Унд баярын мэндчилгээ илгээжээ

898

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн авчээ.Ерөнхийлөгч Путин мэндчилгээндээ, Солонгосын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Улаан арми болон Солонгосын эх оронч цэргүүдийн дурсгалыг хүндэтгээд, дайны жилүүдэд бий болгосон нөхөрлөл, хамтын ажиллагаа ОХУ болон БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх эхлэл болсныг онцолжээ.Мөн тэрбээр, хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн төсөл зэрэг салбаруудад үр дүнтэй хамтын ажиллагаа явуулж, яриа хэлцээг эрчимжүүлэх нь хоёр орны ард иргэдийн нийтлэг ашиг сонирхолтой нийцэж байгаагийн зэрэгцээ Солонгосын хойг цаашлаад Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтооход хувь нэмрээ оруулах юм хэмээн бичсэн байна.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>